Year: 2024
Type: article
Abstract: The issue of state-religious relations has recently attracted considerable attention. As religious freedom and non-religion become more and more common in society, it is necessary to improve the state's religious policy. Here we will examine how the Mongolian Government has solved the following religious issues. It includes: The nature and interaction of the concepts of state policy, religious issues, and philosophical approach; How wise men define similarities and differences between state and religion; State laws and religious missions, their independence and interdependence; Religion is an integral part of society's spiritual life; Religion and national consciousness; Religion and social morality; Religion and civil education; State policy on religious issues. The State regulates social relations through state legislation, requires citizens to comply with state laws, and oversees their implementation, and religion increasingly plays a crucial role in the spiritual life of society, and is increasingly defining the cognitive needs of individuals searching for meanings and truths. It has become an important force for free spiritual choice. In this case, a philosophical policy should be developed and implemented to solve religious problems through multidisciplinary scientific methods. We must try to explain historical principles of the Mongolian government's traditional philosophical approach to religion. Шашны асуудлаарх монгол төрийн бодлогын гүн ухаан Хураангуй: Сүүлийн үед төр, шашны харилцааны асуудал олны анхаарлыг ихээр татах болов. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө нийгэмд улам бүр бодьтой бүрэлдэхийн хэрээр шашны асуудалд хандах төрийн бодлогыг боловсронгуй болгох шаардлага тэр хэмжээгээр өссөөр байна. Энд шашны талаарх дараах асуудлыг Монгол төрөөс хэрхэн шийдвэрлэж ирсэн болон шийдвэрлэж байгааг авч үзэх болно. Үүнд: “Төрийн бодлого”, “Шашны асуудал”, “Гүн ухааны үүднээс үүднээс авч үзэх хандлага” гэсэн ойлголтуудын мөн чанар, харилцан хамаарал; Төр ба шашны адил ба ялгаатай талыг мэргэд хэрхэн тодорхойлж ирсэн тухай; Төрийн хууль ба шашны номлол, тэдгээрийн тус тусын бие даасан байдал ба харилцан хамаарал; Шашин бол нийгмийн оюун санааны амьдралын салшгүй хэсэг болох нь; Шашин ба үндэсний ухамсар; Шашин ба нийгмийн ёс суртахуун; Шашин ба иргэний боловсрол; Шашны асуудалд хандах төрийн бодлогын мөн чанар. Төр нь нийгмийн харилцааг төрийн хуулиар зохицуулж, иргэддээ төрийн хууль дүрмийг заавал биелүүлэхийг шаарддаг, хэрэгжилтэнд хяналт тавьдаг бол шашин нь нийгмийн хөгжилд улам бүр тодорхойлогч үүрэг гүйцэтгэж байгаа нийгмийн оюун санааны амьдралын салшгүй хэсэг болж, хувь хүмүүсийн амьдралын утга учир, үнэнийг эрэлхийлэх танин мэдэхүйн хэрэгцээ, оюун санааны чөлөөт сонголтыг хангах нэгэн томоохон хүч болж байна. Энэ тохиолдолд шашны асуудлыг олон талт судалгаа шинжилгээнд тулгуурласан шинжлэх ухаанч арга зүйгээр шийдвэрлэх гүн ухааны бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай. Монголын төрөөс шашны талаар явуулж ирсэн зарим уламжлалт гүн ухааны хандлагыг түүхчлэн тайлбарлахыг хичээе. Түлхүүр үгс: улс төрийн бодлого, үашны асуудал, шашны гүн ухаан, бодлогын гүн ухаан, шашин судлал
Source: Studia Philosophiae Et Juris
Author: Gantuya Magsarjav
Institution: Mongolian Academy of Sciences
Language: English
Subfield: Law
Field: Social Sciences
Domain: Social Sciences
Open Access status: hybrid
OpenAlex ID: W4405823660
