Year: 2024
Type: editorial
Abstract: Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс эрхлэн гаргадаг "Монголын ботаникийн сэтгүүл"-ийн ээлжит 06 (32) дугаар хэвлэгдэн уншигч та бүхний гар дээр очиж байна.Энэ удаагийн дугаар маань ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдан хөгжсөн түүхт 50-н жилд тохиож буйгаараа онцлог юм.Тус хүрээлэн 1976 оноос эхлэн "Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээл"-ийг эрхлэн гаргасан бөгөөд энэхүү бүтээл нь 2019 оноос "Монголын ботаникийн сэтгүүл" болон өөрчлөгдсөн түүхтэй.Өдгөө 50 орчим жилийн түүхтэй уг сэтгүүл нь Монгол орны байгалийн зүйл ургамал болон ургамал бүлгэмдлийн олон янз байдал, тэдгээрийн тархац нөөц, хөдлөлзүй, биологи, экологи, анатоми, физиологийн бүхий л чиглэлийн судалгааны үр дүнгүүдийг хэвлэн, нийтэлж олны хүртээл болгон иржээ."Монголын ботаникийн сэтгүүл"-ийн энэ удаагийн дугаарт 11 эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгдэж байгаагаас Ургамлын ангилалзүй-1, Ургамлын физиологи-2, Ургамалжлын экологи-4, Ой судлалаар 2 өгүүлэл, Мэдээ, мэдээлэл-2 тус тус байна.Ургамлын ангилалзүйн бүлгээс Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын сан (UBA) болон цахим гербарийн санд хадгалагдаж буй нийт 147 хуудас цуглуулгыг ашиглан Монгол орны Хургалжийн төрлийн ангилалзүйн асуудлыг шийдэх зүйл тус бүрийн таних түлхүүрийг бичгийг гарган, Eragrostis amurensis Probatova зүйлийг Монголд нэмж бүртгэсэн сонирхолтой судалгааны үр дүн хэвлэгдэж байна.Ургамлын физиологи бүлгээс хотжилт, үйлдвэржилт, хүн амын нягтшил эрчимтэй явагдаж буй өнөө үед хотын ногоон байгууламжид ургаж буй зарим зүйл модлог ургамлын навчны аскорбины хүчлийн агууламжид агаарын бохирдол хэрхэн нөлөөлж буй болон Монгол орны эндемик Rosa baitagensis Kamelin & Gubanov-ийн үрийн соёололтод механик сорвижуулалтын нөлөөг туршсан судалгааны үр дүнгүүдийг тус тус сонирхох боломжтой.Ургамалжлын экологи бүлэгт экосистем болон ургамлын биологийн нөөцөд ээлтэйгээр газрын дээрх биомассыг тодорхойлох аллометрийн тэгшитгэлийг Монгол орны Дэгдийн төрлийн 2 зүйл дээр зохиосон шинэлэг судалгааны үр дүн болон цөлөрхөг хээрийн эдификатор Тааны бодгалийн тоонд зарим абиотик болон биотик хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгааг, мөн Бариулт бүйлс (Prunus pedunculata (Pall.)Maxim) ургамлын тархцыг Монгол орны хэмжээнд Maxent ашиглан загварчилсан үр дүнгүүдийг үзэх боломжтой.Ой судлал бүлгээс Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн хөрсний тархалтын талбай, эзлэх хувийг дүүрэг тус бүрээр тодорхойлж, түүний хими, физик шинж чанарын өөрчлөлт түүний доройтолд хэрхэн нөлөөлж буйг, мөн ашиглалтын нөлөөнд өртсөн ногоон бүсийн хушин ойн өсөлтийн зүй тогтлыг
Source: Mongolian Journal of Botany
Author: Indree Tuvshintogtokh
Institution: Mongolian Academy of Sciences
Language: English
Subfield: Library and Information Sciences
Field: Social Sciences
Domain: Social Sciences
Open Access status: hybrid
OpenAlex ID: W4406078492
