Year: 2024
Type: editorial
Abstract: ЭРХЛЭГЧИЙН ЗУРВАСМонгол Орны Газарзүй-Геоэкологи Сэтгүүл, англиар Mongolian Journal of Geography and Geoecology бүтээлийн 45 дах дугаарыг уншигч та бүхний гарт хүргэж буйдаа баяртай байна.Тус эрдэм шинжилгээний бүтээлд физик газарзүй, нийгэм эдийн засгийн газарзүй, геоэкологийн салбар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа, байгалийн нөөц, хүрээлэн буй орчин, технологи, инновац, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн чиглэлээр, мэргэжлийн өндөр түвшинд туурвисан бүтээлүүдийг хэвлэн нийтэлдэг юм.Бүтээлийн чанар, ач холбогдлыг өсгөх, олон улсын түвшний эрдэм шинжилгээний сэтгүүл болгох тал дээр хүрээлэнгийн эрдмийн зөвлөл, сэтгүүлийн редакцын зөвлөл онцгойлон анхаарч, 2017 оноос сэтгүүлийг хэвлэмэл хувилбараас гадна цахим (www.mjgg.igg.ac.mn) хэлбэрт шилжүүлж, 2019 онд ISSN дугаар авч, 2022 онд "Mongolia Journals Online"-д албан ёсны бүртгэлтэй болгож, мөн тус дугаараас эхэлж бүтээлийг DOI-оор дугаарлаж, Google Scholar, Dimensions системээс хайгдах хэлбэрт шилжүүлсэн болно.Ингэснээр зохиогчийн өгүүлэл зөвхөн манай улсын уншигчдад хүрэх бус олон улсын түвшинд жинхэнэ утгаараа гарч бусад орны эрдэмтэн судлаачдад ашиглах боломж олгох, бүтээлээс авах дотоод, гадаадын эшлэлийн тоог эрс нэмэгдүүлэх давуу талтай юм.Эдгээр нь манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын https:// www.researchgate.net/,https://orcid.orgцахим сангийн үзүүлэлтүүдээр илэрч байгаад талархалтай байна.
Author: Dashtseren Avirmed
Institution: Mongolian Academy of Sciences
Language: English
Subfield: Water Science and Technology
Field: Environmental Science
Domain: Physical Sciences
SDG: Life on land
Open Access status: diamond
OpenAlex ID: W4407192501
