Year: 2025
Type: editorial
Abstract: Монгол Улс дахь олон улс судлал, олон улсын харилцааны суурь судалгааг дагнан хэрэгжүүлэгч мэргэжлийн ууган байгууллага болох ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс жил тутам эрхлэн гаргадаг "Олон улс судлал" сэтгүүлийн ээлжит 117 дахь дугаараа бид уншигч Таны гарт өргөн барьж байгаадаа баяртай байна."Олон улс судлал" сэтгүүл өдгөө уламжлалт цаасан суурьтайгаар хэвлэгдэхийн зэрэгцээ тогтмол цахим хувилбараар уншигч олонд хүрдэг билээ.Өнгөрсөн 2023 онд манай сэтгүүл DOAJ -Directory of Open Access Journals-д 1 бүртгүүлсэн тус хүрээлэнгийн хоёр дахь сэтгүүл болсон бөгөөд өдгөө 2024 оны байдлаар www. imori.ac.mn, www.mongoliajol.info/index.php/JISцахим хуудаснаа буй нийт бүтээлийг 51 мянга гаруй удаа татан авч ашигласан тоон үзүүлэлттэй байгаа юм.2024 онд манай сэтгүүлийн редакц гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн 20 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэлд хөндлөнгийн хянан магадалгааг тус бүр хоёр удаа хийж, энэ удаагийн дугаартаа найман өгүүллийг сонгон авч та бүхэнд хүргэж байна.Энэ удаагийн дугаарт Монгол Улс ба хөрш хоёр орны харилцаа, гадаад бодлого болон "гуравдагч хөрш"ийн харилцаатай холбогдох асуудлаар эрдэм шинжилгээний ач холбогдолтой өгүүллүүд нийтлэгджээ.Тухайлбал, ОХУ-Украины мөргөлдөөн эхэлснээс
Source: Journal of International Studies
Authors: Zolboo Dashnyam, Khishigjargal Bold
Institution: Mongolian Academy of Sciences
Language: English
Open Access status: diamond
OpenAlex ID: W4407608747
