Work

Нийгмийн нягтралын талаарх социологийн онолын тойм

Year: 2025
Type: article
Abstract: НИЙГМИЙН НЯГТРАЛЫН ТАЛААРХ СОЦИОЛОГИЙН ОНОЛЫН ТОЙМ А. Долгион IRIM судалгааны хүрээлэн Ц. Болд МУИС-ийн Социологи,Нийгмийн ажлын тэнхмийн багш Нийгмийн нягтрал гэдгээр яг юуг ойлгож байна вэ? Нийгмийн нягтрал (social cohesion), эв нэгдлийг (solidarity) тус тусад нь тодорхойлж болох уу? Ялгаа нь юу вэ?Энэ хоёр ойлголт хоорондоо маш ойрхон, давхцдаг.Ялгагдах шинж гэвэл эв нэгдэл гэдгээр илүү эерэг утга, эерэг функцийг авч үздэг, тухайлбал Э.Дюрхайм.Харин нийгмийн нягтралын гэдэг нь эерэг, сөрөг аль аль утгыг авчүздэг, үйл явц гэхээс илүүтэй нийгмийн төлөвийг тодорхойлдог ойлголт."Нийгмийн нягтрал" (social cohesion) гэдэг нь нийгмийн гишүүд, харилцааны бүх түвшинд, хамтын үр дүн болон зорилгод хүрэхийн тулд өөр хоорондоо хамтран ажилладаг байх, хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байхыг хэлнэ" (Jeannotte et.al., 2002:3).Нийгмийн нягтралыг судлах хэрэгцээ, шаардлага юу вэ? Дэлхийн бусад улс орнуудын нэгэн адилаар Монгол дахь нийгмийн нягтралын асуудлыг судлах шаардлагатай болох талаар дор хаяж дараах үндэслэлийг хэлж болно.Нэгдүгээрт, эдийн засгийн хөгжил болон нийгмийн хөгжлийн талаарх маргаан.Сүүлийн жилүүдэд хөгжингүй улс орнуудад эдийн засгийн бүтцийн өөрчлөлт эрчимтэй явагдсан, хөдөлмөрийн зах зээл уян хатан болсоор байгаа, худалдаа улам чөлөөлөгдсөөр байгаа, нийгмийн халамж багассан зэрэг нь нийгмийн олон асуудлыг шинээр бий болгож байна (Jeannotte 2000; OECD, 1997).Эдгээр нийгмийн асуудлуудыг тухайн үед ноёлож байсан эдийн засгийн онолоор, тухайлбал неолиберал онол, хандлагаар тайлбарлах боломжгүй юм гэдгийг олон эрдэмтэд хүлээн зөвшөөрөх болов (Allan and Rosenbluth, 1992, Stretton, 1999).Учир нь эдгээр хандлага нь нийгмийн харилцааны үүрэг ач холбогдол, нийгмийн үр дагаврын асуудалданхаарал хандуулдаггүй, нийгмийн хөгжлийг ДНБ-ээр хэмжихээс өөр аргаар хэмжих хэмжүүргүй, арга зүйн хувьд чадамжгүй гэж эдгээр шүүмжлэгчид үзэж байв.Нийгмийн тэгш байдал, хувь хүний сайн сайхан байдал, амьдралын чанар, эв нэгдэл, хамтын ажиллагаа, адилсал, соёлын хөгжил, нийгмийн шударга ёс, тэрчлэннийгмийн "амжилт" ба "доройтол"зэрэг нийгмийн нягтралд хамаарах асуудлуудыг нийгмийн шинжлэх ухааны парадигмаар судлах ёстой гэж үзсэн (Stanley, 1997; Stanley and Smeltzer, 1998).Хоёрдугаарт,нийгэм, улс төр болон эдийн засгийн тогтолцоонд итгэх итгэл эрс буурч байна.Дэлхий даяар, ялангуяа Европ, Канад зэрэг хөгжингүй орнуудад, олон нийт ардчилсан тогтолцоо, улс төрд итгэх итгэл улам буурч, сэтгэл ханамжгүй болсон нь нийгмийн нягтралд сөргөөр нөлөөлөх болжээ
Source: Sociology
Language: English
Open Access status: bronze
OpenAlex ID: W7221264669
FWCI:
Cites: 9
Cited by:
Related to: 10