Work

Bacillus Anthracis–ийн Рекомбинант Ра Уураг Ашиглан Малын Цусны Ийлдсэнд Өвөрмөц Эсрэгбием Илрүүлсэн Дүн

Year: 2017
Type: article
Abstract: Манай оронд хүн, малын боомын тохиолдол жил бүр бүртгэгдэж, өвчний гаралт буурахгүй байгаагаас уг өвчнөөр тайван бус боомын голомт бүхий нутгийн хүн, малд уг өвчин үүсгэгчийн эсрэгбиемийн “хэвийн таньц”-ыг тогтоон голомтын идэвхжлийг тогтоох зорилгоор B. anthracis-ийн хоруу чанарыг нөхцөлдүүлэгч гол уураг болох хамгаалах эсрэгтөрөгч буюу РА-ийн рекомбинант хувилбарыг гарган авч, боомын голомт бүхий нутгийн 1648 малын цусны ийлдсийг шууд бус ФХЭБУ-аар шинжилсэн юм. Сөрөг хяналтаар боомын тохиолдол бүртгэгдэж байгаагүй 1612 малын цусны ийлдсийг мөн шинжилж үзэхэд боомын голомт бүхий нутгийн малын цусны ийлдэсний 7.6%-д B.anthracis-ийн өвөрмөц эсрэгбием илэрч, сөрөг хяналтанд авсан цусны ийлдсэнд уг эсрэгбием илрээгүй байгаа нь энэхүү рекомбинант уургийг ашиглан B. аnthracis-ийн байгалийн эсрэгбиемийг илрүүлэх боломжтойг харуулж байна.
Language: Mongolian
Open Access status: hybrid
OpenAlex ID: W2688958675
FWCI:
Cites:
Cited by:
Related to: 10