Ерөнхий боловсролын математикийн багш нарт зориулсан технологи, арга зүй, агуулгын мэдлэг (TPACK.xs) хэмжих хэрэгслийн тохирц, найдвар
Year: 2022
Type: article
Study design: Observational Study
Abstract: Технологи, арга зүй, агуулгын мэдлэг (TPACK) нь технологид суурилсан багшийн хөгжлийн чухал загваруудын нэг юм. Тус судалгаа нь Монголын ерөнхий боловсролын технологи, арга зүй, агуулгын мэдлэгийг (TPACK.xs) хэмжих хэрэгслийн монгол хувилбарын найдвар, тохирцыг шалгах зорилготой юм. Энэ нь 7 хэсэг, 28 даалгавраас бүрдэнэ. Судалгаанд 450 математикийн багш хамрагдсан. Бүх хэсэг нь өндөр найдвартай байв (бүх Кронбах альфа коэффиициент .86 ба түүнээс дээш). 28 даалгавартай TPACK.xs хэрэгсэл нь математикийн багш нарын TPACK-ийг үнэлэх найдвартай, хүчин төгөлдөр багаж гэж үзэх боломжтой болохыг үр дүн харуулж байна.
DOI: 10.56380/v27.1.1
Language: Mongolian
Subfield: Education
Field: Social Sciences
Domain: Social Sciences
SDG: Quality education
Open Access status: diamond
OpenAlex ID: W4380086280
